өдөр
шөнө
×

“Урт ковид"-ын улмаас алкогольд хэт мэдрэмтгий болж байна

АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд сонирхолтой судалгаа явуулжээ. “Коронавирүсийн халдвар авч ковидоор удаан өвчлөх нь янз бүрийн уршиг дагавар дагуулдаг. Жишээлбэл, удаан ковидын улмаас насанд хүрэгчдийн дунд алкогольд нэн мэдрэмтгий болох, хүчтэй шартах зэрэг шинж тэмдэг бүртгэгдлээ. Энэ нь ядрах, толгой өвдөх, ухамсар “манантах”, дотор муухайрах, амьсгаа давхцах зэрэг байдлаар илэрсэн” гэж эрдэмтэд онцлон тэмдэглэв. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн зарим нь ковидын дараа архи, согтууруулах ундааг бага хэмжээгээр ч хэрэглэж чадахаа больсон тухай мэдээлжээ. 40 настай нэг бүсгүй энэ талаар ярихдаа “Ковид эдгэрсний дараа би их хүчтэй шартдаг болсон, бүр хэдэн өдрөөр үргэлжилдэг” хэмээжээ. Өөр нэг оролцогч “Би ганцхан хундага дарс уусан, гэтэл маш хүчтэй хариу урвал явагдаж бүр хөдөлж чадахаа больсон. Маргааш өдөр нь хүчтэй шартсан мэт санагдаж толгой өвдөх, нойрмоглох, ядрах зэрэг шинж тэмдэг илэрч байлаа. Энэ хундага дарс ууснаас хойш бүтэн 7 хоногийн дараа л би хэвийн байдалдаа орсон” гэж ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top