өдөр
шөнө
×

Хэт боловсруулсан хүнс эрт нас барах эрсдэлийг дагуулдаг гэв

Бразил улсын Сан-Паулугийн их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулсны эцэст хэт боловсруулсан хүнс нь эрт үхэлд хүргэх аюул дагуулдаг гэж дүгнэлээ. Тэдний судалгааны дүнг “American Journal of Preventive Medicine” сэтгүүл нийтэлжээ. Бразилд 2019 онд нас барсан 30-70 насны хүмүүсийн үхлийн шалтгааныг судлахад 57 мянга орчим нь хэт боловсруулсан хүнстэй холбоотой байв. Энэ нь эрт нас баралтын 10% гаруй гэсэн үг. “Хэт боловсруулсан хүнс хэрэглэснээр зүрх судасны систем өвчилж эрт нас баралтад нөлөөлдөг. Чихрийн шижин, таргалалт, бөөрний архаг өвчин зэрэг нь энэ процесст тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Хэт боловсруулсан хүнсэнд хиймэл нэмэлт бүтээгдэхүүн их хэмжээгээр агуулагддаг. Жишээ: Бэлэн гоймон, хот дог, бялуу, жигнэмэг, утсан мах, хөлдөөсөн пицца, хийжүүлсэн ундаа... Хугацаанаас өмнө нас барсан хүмүүс хэрэв хэт боловсруулсан хүнсийг бага хэрэглэсэн бол илүү урт наслах байсан” гэж эрдэмтэд ярилаа. 
Бразил улсын хүн амын дөрөвний нэг орчим нь өдөрт хэрэглэсэн нийт илчлэгийн 50% хүртэлхийг хэт боловсруулсан хүнсээс авдаг юм байна. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд энэ үзүүлэлтийг хэрэв 23% болгож бууруулбал эрт нас бардаг хүмүүсийн тоо жил тутам 20 мянгаар багасах тооцоог мэргэжилтнүүд хийжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top